Би жирийн л нэг үсчин
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Би 29 жил үсчнээр ажиллаж байна. Цаг, минут, секунд тутам үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүй, хүсэлтэд тааруулж, яаж гоёх вэ гэдэгт хамаг анхаарал, туршлага мэдлэгээ зориулах нь үсчин хүний ажил юм даа. Би Францад болсон тэмцээнээс хоёр удаа том шагнал авснаараа бахархдаг. Одоо дэлхийн аварга болохын төлөө зүтгэж байгаа.
Янз бүрийн мэргэжлийн хүмүүст үйлчлэхэд маш сонирхолтой, бас сайхан байдаг болохоор ажилдаа би их дуртай.
Аз жаргалтайгаар мэргэжлээ мэдэрч ажиллахыг бусдад хэлэхийг хүсдэг дээ.
Би үсчний сандал дээрх
Сэтгэлийн яриаг сонсдог найз
Гоо үзэсгэлэнгийн сүүдэрт
Гэрэл нэмдэг чимээгүй зураач
Тийм ээ, би жирийн л нэг үсчин
Үс сайхан бол зүс сайхан гэдэгт үргэлж итгэж явдаг.
А.Хүрэлбаяр мастер үсчин /Орхон аймаг/.
Улаанбаатар