Барселона багийн шинэ үндсэн ивээн тэтгэгчээр “Rakuten” сонгогджээ

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-11-18 16:01:37

БАРСЕЛОНА. /CNN/. Испанийн хөлбөмбөгийн томоохон клуб болох Барселона баг өнгөрсөн лхагва гарагт Японы хамгийн том онлайн худалдааны сайтыг ажиллуулдаг компани болох “Rakuten” 2017 оны 7 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын 30 хүртлэх 4 жилийн хугацаанд тус клубын үндсэн ивээн тэтгэгчээр ажиллах болсныг зарлаллаа.

Уг ивээн тэтгэгчийн гэрээ нь ойролцоогоор жилийн 60 сая евро буюу 66 сая доллараар хийгдэж байгаа бөгөөд цаашлаад нэмэгдэх боломжтой ажээ.

“Rakuten”-ийн онлайн дэлгүүр нь одоогоор 70 сая орчим хэрэглэгчидтэй бөгөөд тус компани нь 2016 онд Европын зах зээлд хүрээгээ тэлэхийг зорин ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Барселона багийн ивээн тэтгэгч байсан "Qatar Airways"-ийг ийнхүү "Rakuten" орлох боллоо. Харин "Qatar Airways" "Барселона" багтай хийсэн гэрээ нь  бүрэн дууссан болон зарим нөхцлүүд нь цааш үргэлжлэх эсэхийг хараахан мэдээллээгүй байна.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ