Малчин залуу дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-16 22:43:01

Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 41 дэх удаагийн тэмцээн Болгарын нийслэл Софи хотноо энэ сарын 10-ны өдөр болжээ.

Уг тэмцээнд дасгалжуулагч Ж.Баярсайханы удирдсан Монголын баг тамирчид алт, хүрэл медаль хүртсэн байна.

Мөн тус тэмцээний байлдааны самбо бөхийн 57 кг-ийн жинд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын малчин, самбо бөхийн улсын 3 удаагийн аварга, спортын мастер Н.Тогтохбаяр хүрэл медалийн эзэн болжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ