250 гаруй хүнд чихрийн шижин өвчинтэй тэмцэх мэдээллийг хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-14 22:49:22

Чихрийн шижин өвчтэй олон хүний амийг аварсан инсулин нэртэй эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэх болжээ.

Иймээс жил бүрийн 11-р сарын 14-ний өдрийг “Дэлхий нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг болсон байна. Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний хор уршиг, түүнд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийн талаар таниулж, түүнээс урьдчилан сэргийлэх аргын талаар иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх явдал ажээ. Иймээс энэхүү өдрөөр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас Сүхбаатар сумын ЗДТГ, Аймгийн БСУГ, ХХААГ, ХХҮГ, ЭМНДХ, ШШГА, УЦУОШГ, Гаалийн газар зэрэг төр, захиргааны 8 байгууллагын 250-иад ажилтан албан хаагчдад үйлчилгээ үзүүллээ. Эл үйлчилгээгээр анхан шатны үзлэг хийж, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, мөн биеийн жингийн индекс үзэж, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийсэн байна.

Түүнчлэн зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаар сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Үзлэгийн дараа байгууллагын ажилтнуудын үзлэгийн дүнг тухайн бүр нь дүгнэн хэлж танилцуулж, зөвлөгөө өгч ажиллажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ