“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ дэмжицгээе” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-11-10 12:18:46

2016 оны 11 дүгээр сарын 24-өөс 26-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдах тусгай олимпод Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагчдаас 7 сурагч спортын 5 төрлөөр оролцох эрхийг авсан байна.

Эдгээр хүүхдүүдийг олимпод амжилттай оролцоход нь туслах зорилгоор төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд хандивын аян өрнүүлж байна.

Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагчид нь сурч боловсрохын зэрэгцээ урлаг, спортоор хичээллэн авьяас чадвараа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч хичээлэлж байгаа юм. Тухайлбал тус ангийн сурагч Н.Эрхэмбаяр нь өнгөрөгч жил Иран улсын Тегеран хотод зохион байгуулагдсан өсвөрийн дифлимпийн чөлөөт бөхийн тэмцээнээс алтан медаль хүртэж Дэлхийн аварга болсон, Ч.Булгантамир, Г.Лхагвабат нар БНХАУ-ын Хуаншань хотод болсон Зүүн азийн орнуудын тусгай олимпод бадминтоны төрлөөр оролцож мөнгө, хүрэл медалийг эх орондоо авч ирсэн амжилтуудыг үзүүлсэн билээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ