Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын сарын 1 /МОНЦАМЭ/.
“Монгол хүү” баярын үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуйн тэмцээн, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болон морь унах эдлэх Монгол ахуйн соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Уг үйл ажиллагаа нь Хүй долоон худагт 09:30-18:30 цагийн хооронд болох аж.
Харин “Монгол хүүхдүүд-2025” баярыг карнавал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Тухайлбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулах юм.