Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Ховор амьтан ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг" ТББ-аас мазаалайд дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.
Сүүлийн 50 жилд мазаалай баавгайн тоо толгой нь 20-50 орчим
бодгальд хэлбэлзэж, тархац нутаг нь 2-3 дахин хумигдаж багассан билээ.
Мазаалай баавгай тархац нутгаа тэлэх эсвэл хумигдахад сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж судалдаг. Өнгөрсөн онд хүзүүвч зүүсэн хоёр мазаалай Тост тосон бумын нуруу, Говь гурван сайхны Байгалийн цогцолборт газрын хооронд шилжин нүүдэллэсэн мэдээллээс баталж болно. Тиймээс уг судалгааг өргөжүүлж, мазаалай баавгайн тархац нутгийн зураглалыг нарийвчлан гаргах, үндсэн тархац нутгаас бусад нутагт шилжин нүүдэллэх зам буюу холбоос нутгийг хамгаалах нь чухал болоод байгаа юм.