АРХАНГАЙ: Оны эхний хоёр сард 10 хүн ажилд зуучлуулан оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны эхний нэг сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 470 хүн байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98.5 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 93 нь дээд боловсролтой байгаа бол 47 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 299 нь бүрэн болон бүрэн бус дунд, 24 нь бага боловсролтой хүмүүс байна.
2 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 3 хүн шинээр бүртгүүлж, 6 хүн ажилд зуучлуулан оржээ.
Харин оны эхний 2 сарын байдлаар эдийн засгийн үйл
ажиллагааны салбарт гарсан шинэ ажлын байранд 10 иргэн ажилд зуучлуулан орсон
байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбулган, Хашаат сум 1-10 ажлын байр бий болгожээ.