Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. -2025 оны гуравдугаар сарын 24-30-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
3 дугаар сарын 24-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан
болно.
3 дугаар сарын 24-нд: Монгол Улсын Засгийн газар-НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал
ГХЯ-нд болно.
3 дугаар сарын 24-нд: БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль
хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн
XIX бага хурлыг зохион байгуулна.
3 дугаар сарын 25-нд: “ЖАНЦАННОРОВ" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын
концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.
3 дугаар сарын 25, 26-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
3 дугаар сарын 26-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн
ордонд болно.
3 дугаар сарын 26-нд: Монгол Улс, БНСУ-тай
дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.
3 дугаар сарын 27-нд: Дэлхийн театрын өдөр тохиож байна.
3 дугаар сарын 27-нд: Соёл урлагийн шилдгүүдийг
шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадам болно.
3 дугаар сарын 27-нд: Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан “Театрын өчигдөр ба маргааш”
өдөрлөг зохион байгуулна.
3 дугаар сарын 27-нд: БНХАУ-ын орчин үеийн шилдэг зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” номноос
сэдэвлэсэн жүжгийг Тусгаар тогтнолын ордонд тоглоно.
3 дугаар сарын 27, 28-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн
ордонд болно.
3 дугаар сарын 28-нд: Үндсэн хуулийн
цэцийн дунд суудлын хуралдаан болно.
3 дугаар сарын 28-нд: Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулгын "Moody
Blues" тоглолт Улсын Филармонийн тайзнаа болно.
3 дугаар сарын 29-нд: "Бест баззер" чансаа өндөр 64 бөхийн сугалаат барилдаан
Монгол бөхийн өргөөнд болно.
4 дүгээр сарын 1-ний өдөр
хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе”
сарын аян үргэлжилж байна.
Орон нутагт:
3 дугаар сарын 24-26 нд: Архангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зая гэгээнтэн"
түүхэн дуулалт жүжгийг тоглоно.
3 дугаар сарын 25-27-нд: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд "Хүүхдийн
өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган" болно.
3 дугаар сарын 29-30-нд: Архангай аймагт Хангайн бүсийн 100 буудалт даамны аварга
шалгаруулах тэмцээн болно.
3 дугаар сарын 29-30-нд: Архангай амйгийн Өгий нуурт Мөсний
загасчлалын аварга шалгаруулах “Өгий цом-2025” тэмцээн болно.
Хилийн чанадад:
3 дугаар сарын 26-30-нд: Сингапурт болох 2025 оны FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд
Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцоно.
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын
үзэсгэлэн 6 дугаар сарын
22-ныг хүртэл гарч байна.