БАЯН-ӨЛГИЙ: Мөсөн сурын харвааны аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-01-20 15:33:59

Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн "Магнай харваач" Ч.Дамдиндорж агсны нэрэмжит мөсөн сурын 2025 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Булган суманд болж өндөрлөлөө.

 

Тэмцээнийг нэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сурын холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа.

Тус тэмцээний ахмадын цуваа харвааны төрөлд Бугат сумын ахмад харваач Б.Ванчинхүү, цуваа харвааны төрөлд Булган сумын харьяат Б.Золзаяа түрүүлж, аймгийн мэргэн цол хүртсэн бол Баг харвааны төрөлд Г.Нарангэрэл ахлагчтай Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын "Цагаан шонхор" баг тэргүүн байрт шалгарчээ.

 

Чойдорын Дамдиндорж агсан нь Баян-Өлгий аймгийн Булган суманд төрийн болон хувийн хэвшилд ажиллахын зэрэгцээ олон нийтийн ажилд идэвхтэй, сумын анчдын холбооны гишүүн, уяачдын холбооны тэргүүн, хурдан морь уяж олон айраг, түрүү хүртсэн уяач, урианхай сурын аймгийн "Магнай харваач" цолтой, төрөлх нутгийнхаа өв соёлыг сэргээхийн төлөө олон түмнийг уриалан ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ