Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-12-09 09:08:05

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун болон хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлшинэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градуст хүрнэ


Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.


Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно.

Холбоотой мэдээ