Улаанбаатар хотын дөрвөн байршилд авто замыг хааж, шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод дөрвөн замыг энэ сарын 13-ны 23:00 цагт хааж, 16-ны 6:00 цагт нээнэ.
Тодруулбал:
Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл;
Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл;
Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэл;
"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж
хүртэлх авто замыг шинэчлэх юм.
Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт
бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.