Өнгөлөг орчинг бүрдүүлэхийн төлөө хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-13 01:42:42

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд “Өнгөлөг байж өөдрөг амьдарцгаая” уриан дор “Өөрчлөлтийг өрхөөсөө” аяныг Угалз 4-р баг, Цагаан чулуут 5-р багийн айл өрхүүдийг хамран зохион байгууллаа.

Аянд сонгогдсон багийн 703 өрх хамрагдаж, жорлон, муу усны нүх, хогийн савыг үнэлэн ажиллажээ. Тус айлуудын 46 өрх буюу 6.7 хувь нь стандартын нүхэн жорлон, муу усны нүхтэй, 26 өрх буюу  3.8 хувь нь стандартын хогийн савтай бусад нь шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжтай байсан байна. Харин аяны дараа эхний үнэлгээнд орсон айл өрхийн 11.3 хувь нь аянд оролцож, 24 айл шалгарч стандарт нойл, бохирын цооног бүхий айлын тоо 60 болж нэмэгджээ.

Айл өрхүүдийн зөв дадал хандлагыг сайжруулах, эрүүл ахуйн стандартыг ард иргэдэд сурталчлан ач холбогдлыг таниулах, стандарт шаардлага хангасан нойл, бохирын цооног бүхий айл өрхүүдийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий тус арга хэмжээг аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Дэлхийн зөн Баянхонгор ОНХХ, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран зохион явуулсан байна. Өнгөлөг байж, өөдрөг амьдрахад чиглэсэн тус хөтөлбөр цаашид ч хэрэгжих аж.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ