Н.Моди: Терроризмыг дэмжигчдийг өршөөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-12 10:22:09

ШИНЭ. /ВВС/. Хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдэд халдлага үйлдэх боломж олгож байна гэж Пакистаны эрх баригчдыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди шууд бусаар зэмлэн буруушаалаа.

Н.Моди өчигдөр хойд нутгийн Лакхнау хотод зочлохдоо үг хэлжээ.

Пакистаны босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн гишүүд болох зэвсэгт этгээдүүд өнгөрсөн сард маргаантай Кашмирын бүсэд байдаг Энэтхэгийн армийн баазад халдсан юм.

Терроризм бол хүн төрөлхтний дайсан гэж Н.Моди хэлээд, терроризмыг үндсээр нь устгаж, эв нэгдэлтэй байхыг энэтхэгчүүдэд уриалсан байна.

Терроризмтой холбоотой хүмүүсийг устгах хэрэгтэй гэж тэрбээр онцлон тэмдэглээд “террористуудыг дэмжиж, тэднийг орогнох байраар хангаж байгаа хүмүүсийг өршөөж болохгүй” гэлээ.

Өнгөрсөн сард болсон халдлагын дараа Энэтхэгийн арми Кашмир дахь хилийн маргаантай бүсийн Пакистаны хяналтанд байдаг хэсэгт байрлах босогчдод цохилт өгсөн юм. Үүний хариуд Пакистаны цэргүүд мөн цохилт өгсөн билээ.

Мөн энэ сарын эхээр Энэтхэгийн хяналтад байдаг Жамму ба Кашмир муж дахь цэргийн хуаран руу зэвсэгт этгээдүүд халдсан юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ