ХӨВСГӨЛ: Тосонцэнгэл сумын 100 жилийн ой шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ.
Уралдаанд Тариалан сумын Цолмонт галын уяач Б.Буянтогтохын хүрэн үрээ түрүүлж, наадамчин олныг цэнгүүллээ.
Тосонцэнгэл сумын уяач Ц.Мягмардоржийн халтар аман хүзүүдэж, Тосонцэнгэл сумын уяач М.Даваацогтын бор гуравт, Тариалан сумын уяач Д.Даваабаатарын хонгор халзан дөрөвт, Тариалан сумын уяач Х.Батбаярын хээр айргийн тавд хурдаллаа.