Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-09 00:04:32

Өвөрхангай аймагт Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт энэ сарын 3,4-ний өдрүүдэд боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны ХГУСАЗЗ, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.

Сургалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесст хүүхэд хамгааллын зарчмыг хамтран хэрэгжүүлэх боломж, арга замыг тодорхойлох, хуулийн хариуцлага, ял шийтгэл хүлээх хүүхдийг нийгэмшүүлэх, дасган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, эрх зүйн шинэчлэлийн суурь зарчим, нэгдмэл зорилгыг гишүүдэд ойлгуулах зорилготой байв.  

Мөн Хүүхдийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм, журам, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хүүхдэд үзүүлэх үйлчилгээ туслалцаа, гэрч, хохирогч хүүхдийг хамгаалах зарчим зэрэг бодлогын баримт бичгүүдийн төсөлд санал авч, хэлэлцлээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ