ДОРНОГОВЬ: Нутгийн хойд хэсгээр зуншлага сайхан болох төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-27 17:40:25

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 27  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн хойд хэсэг буюу Дэлгэрэх, Алтанширээ, Сайхандулаан сумын нутгаар шинэ ногооны үнэр ханхийж мал ногоо идээд эхэлжээ.

Энэ нутгаар намар орой хур унаж өвөлдөө их хэмжээний цас орсон учир газрын хөрсөнд чийг хуримтлагдаж ногоо сайхан ургах төлөвтэй. Гэхдээ хур бороо нэмж орохгүй бол газар эргээд гандаж ч магадгүй хэмээн нутгийн малчид өгүүлэв.  

Харин нутгийн өмнөд хэсэг буюу Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах зэрэг сумын нутгаар хуурай салхитай гандуу байгаа юм. Дорноговь аймгийн Цаг уур, Орчны Шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны зургаадугаар сарын 03-ныг хүртэл ихэнх нутгаар хур бороо орохгүй, зөөлөн салхитай, агаарын температур зарим үед өдөртөө 30 хэм хүртэл халахаар байна. Харин энэ сарын 29-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орох аж.

Холбоотой мэдээ