ДОРНОГОВЬ: Хугацаат цэргийн алба хаагчид албаа хаагаад ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-02 14:29:41

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус Монгол Улсын иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж албаа хаагаад ирлээ.


Эх орныхоо өмнө тангараг өргөж тусгаар улсынхаа батлан хамгаалах ариун үйлсэд зүтгэсэн дайчдыг үдэх ёслол тавдугаар сарын 1-нд Сайншанд хотноо болов.


Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа С.Баярмагнай, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн захирагч хурандаа Ч.Батжаргал болон ар гэрийн төлөөлөл тэдэнд баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүслээ.


Холбоотой мэдээ