ХӨВСГӨЛ: “Хөвсгөл Марафон-2024” тэмцээнд гэр бүлүүд оролцсоноороо онцлог боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-22 15:49:08

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт гүйлтийн спортыг хөгжүүлэх, сонирхогч иргэдийн оролцоо, цар хүрээг нэмэгдүүлэх, өсвөр үеийнхний бие бялдар болон оюун санааны хүмүүжлийг дэмжих зорилгоор “Хөвсгөл марафон -2024” тэмцээнийг  энэ сарын 21-нд Мөрөн хотод зохион байгууллаа.




Тэмцээнд 10 гаруй аймгийн  550 орчим тамирчин оролцож, ,5 км, 2 км, 3км, 5 км, 10 км, 21,1 км-ийн зайд гүйж хурд хүчээ сорьсон юм.




Энэ удаагийн тэмцээнд анх удаа гэр бүлүүд оролцсоноороо онцлог болсон бөгөөд 3 км-т 200 гаруй хүүхэд, 2 км-т 120 гаруй хүүхэд оролцсон нь хамгийн их тамирчид оролцсон төрлүүд байлаа.







 Тэмцээнд Хөвсгөл аймгийн уугуул спортын мастер,  Алдар спорт хорооны тамирчин Г. Одхүү, Олон Улсын хэмжээний мастер Бат-Эрдэнэ,  спортын мастер Н.Лувсаншарав, спортын мастер Б.Мягмарсүрэн зэрэг шилдэг тамирчид ирж оролцсон байна.




Хөвсгөл аймгаас гүйлтийн спортоор хичээллэдэг улсад өндөр амжилт үзүүлдэг ОУХМ Д.Бадамхатан, ОУХМ Ш.Түмэнбаяр зэрэг 10 гаруй тамирчин байдаг бөгөөд гүйлтийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж, олон шилдэг тамирчин төрүүлэхийг зорьж байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ