“Тоёото" Тяньжин дахь үйлдвэрээ эргэн нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:18:34

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёото Мотор” компани энэ баасан гарагт Хятадын Тяньжин хот дахь үйлдвэрээ эргэн нээнэ.

Хятадын нэгэн компанитай хамтран байгуулсан тус үйлдвэр нь наймдугаар сарын 12-нд хүчтэй дэлбэрэлт болсон Тяньжиний боомтоос хоёр орчим км зайтай байдаг ажээ.

Үйлдвэр орчмын бүс аюулгүй болох нь тогтоогдсон гэж “Тоёото” мэдэгдлээ.

Тус үйлдвэр нь “Тоёото”-гийн Хятад дахь үйлдвэрлэлийн хамгийн том бааз бөгөөд жилд 400 мянга гаруй машин үйлдвэрлэдэг юм.

Хятадад шинэ машины борлуулалт буурч байгаа хэдий ч “Тоёото”-гийн машинуудын борлуулалт өнгөрсөн сард 24 хувиар өсчээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд