МАН-аас Мөрөн суманд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-02 01:00:54

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд МАН-аас 30 нэр  дэвшигч орон нутийн сонгуульд өрсөлдөх бөгөөд сонгуулийн сурталчилгааны нээлтээ бөхийн өргөөнд хийв.

“Тууштай сонголт эрчимтэй хөгжил” гэсэн уриаг дэвшүүлсэн нэр дэвшигчдийн ихэнх хувийг залуус эзэлж байгаа бөгөөд төр иргэний гүүр болж түмэн олны итгэлийг даана гэдгийг хэлж байлаа. Мөрөн сумын хэмжээнд МАН, АН-аас нийт 60 хүн нэр дэвшиж байгаа ба албан ёсоор сурталчилгаа эхлэх өдөр МАН нээлтээ хийсэн бол Ардчилсан нам ирэх даваа гарагт нээлтээ хийх гэнэ. Тус аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуульд 1080 хүн нэр дэвшиж байгаагийн дотор 50 хүн бие дааж байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Орон нутгийн сонгуулийг 1341 мэргэшсэн төрийн албан хаагчид хуулийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ. 

Б.Гантуяа

Холбоотой мэдээ