Эко сургуулийнхан сагсан бөмбөгийн талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-29 14:19:09

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕББДунд “Эко” 3-р сургууль дотоод нөөц бололцоогоо ашиглан багш, сурагчдынхаа дэмээр спорт тоглоомын талбайтай болжээ.

Уг талбайг барьж байгуулахад Дэлхийн зөн Зүүнхараа ОНХХ, Сургуулийн захиргаа, Ж.Мөнхбаяр багштай 12а ангийн хамт олон, эрэгтэй багш, ажилчид ихээхэн зүтгэл гарган оролцсон байна. Энэхүү олны санаачилга, зүтгэлээр байгуулагдсан талбайнхаа нээлтийн үйл ажиллагаанд зориулан сагсан бөмбөгийн тэмцээнийг насны ангиллаар зохион байгуулжээ. Уг тэмцээний салхийг хагалж 8-9-р ангиудын эрэгтэй баг тамирчид өнөөдөр хүчээ үзэж байгаа аж. Хүүхдүүд сагсан бөмбөг тоглох талбайтай болсондоо туйлын их баяртай байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ