Улаанбуудайн чийглэг 13-16, цавуулаг 18-31 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-29 14:18:08

Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбуудайн чийгийн хэмжээ 13.5-16.5 хувь, цавуулаг 18-31 хувь байна.

Тариаланчдын өөрийн үтрэмд буусан буудай, болон ТЭДСангуудын салбарт хүлээн авч буй хүнсний улаан буудайн чанар аюулгүй байдалд аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжээч нар газар дээр нь шалгалт хийхэд дээрх дүн гарсан байна. 

Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа юм. 

Аймгийн хэмжээнд ургац хураалт 40 хувьтай явагдаж байна.

 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ