“Дуулах цаг-Дуун цэнгүүн” арга хэмжээнд 90 гаруй ахмад настан оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-28 19:24:50

Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сумын Соёлын төв, Ахмадын Хороо хамтран ахмадуудынхаа дунд “Дуулах цаг-Дуун цэнгүүн” арга хэмжээг сар бүрийн эхний долоо хоногт тогтмол зохион байгуулдаг болсон байна.

Энэ удаагиийн үйл ажиллагааг тус сумын Худалдааны байгууллагын хамт олон зохион байгуулжээ. Монголын ахмадын байгууллагын 45 жилийн ойн хүрээнд болсон энэхүү “Дуулах цаг-Дуун цэнгүүн” арга хэмжээнд нийт 90 гаруй өндөр настан мөн залуу үеийн төлөөллүүд оролцсон байна. Дуун цэнгүүнд оролцсон ахмадуудынхаа дунд нийтийн бүжгийн хос, дууны уралдаан, хөгжөөнт тоглоом, азтан шалгаруулах сугалаа зэрэг олон төрлийн тэмцээн уралдааныг явуулж алт, мөнгө, хүрэл медалиудаар шагнаж, өргөмжлөл хадгалуулжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ