ДОРНОГОВЬ: Ус түгээх байруудыг автомат горимд шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-31 12:17:44

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ус түгээх байрууд бүрэн автомат горимтой болж 24 цагаар ажиллаж байна. 


Энэ оны Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумын ус түгээх байруудад иж бүрэн тоноглогдсон түгээлтийн самбар болон сервер, гадна дотно хяналтын камер, цахилгаан халаагуур, гадна гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.


Дээр ажлыг гүйцэтгэснээр сумын хэмжээнд ашиглаж буй ус тэгээх байрууд бүрэн автомат болж 24 цагаар ашиглах боломж бүрджээ.


Ташрамд, Дорноговь аймагт ус түгээх байрыг ухаалаг төхөөрөмж буюу автомат горимтой болгох ажлыг 2017 оноос хойш хэрэгжүүлж иржээ.

Холбоотой мэдээ