ОРХОН: Энэ онд 128,6 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-08 17:58:21
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймагт улсын төсвийн 43,1 тэрбум, орон нутгийн төсвийн 85,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 457 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.  Мөн 50 тэрбум төгрөгөөр 46 байршилд авто зам засварлаж, шинэчилнэ гэж аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал Рашаант, Наран, Уртын гол багийн иргэдтэй уулзах үеэр хэллээ.  Мөн дээрх багуудад 2024 онд хийх онцлох ажлуудыг танилцуулав.

Рашаант багт энэ онд орон нутгийн  төсвийн 40,1 сая төгрөгөөр 10 гудамжид гэрэлтүүлэг хийж, 293,7 сая төгрөгөөр гудамж руу орсон авто замын орц, гарц болон гүүрэн гарцыг шинээр хийж заримыг нь сэргээн засварлах ажээ.

Мөн орон нутгийн төсвийн 789,1 сая төгрөгөөр  Рашаант багт  750 метр хатуу хучилттай авто зам,  78 сая төгрөгөөр Ахмадын байрны гадна дулааны шугамыг шинэчлэх ажээ. 

Холбоотой мэдээ