Сайд Ц.Мөнх-Оргил ноён Т.Шэннонтой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-24 12:33:29

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн департаментын Улс төрийн бодлого хариуцсан Төрийн нарийн  бичгийн даргын орлогч Т.Шэннонтой Нью-Йорк хотноо уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Тэрбээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ буюу 9 дүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Улс төрийн бодлого хариуцсан Төрийн нарийн  бичгийн даргын орлогч Т.Шэннонтой уулзсан байна.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын шинэ Засгийн газрын бодлогын талаар танилцуулж, хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар ярилцав.

Холбоотой мэдээ