ДОРНОГОВЬ: "Загсгал" брэнд үндэсний хэмжээний шилдэг 100 үйлдвэрлэгчийн нэгээр шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Ургацын баяр" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ оны 12 дугаар сарын 6-нд зохион байгууллаа.
Энэ үеэр Дорноговь аймгийн “Далт мөнгөн шанд” ХХК-ийн “Загсгал” брэнд үндэсний хэмжээний хүнсний шилдэг 100 үйлдвэрлэгчийн нэгээр шалгарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, ХХААХҮ-ийн Сайдын өргөмжлөлөөр шагнууллаа. Хэрэглэгчдийн танил болсон хүний эрүүл мэндэд нэн тустай гэгдэх “Загсгал цай” говь нутгийн брэнд болоод арваад жилийг үдэж байна.
Эл цайг Д.Должин гэдэг эмээ анх санаачилж Дорноговийн брэнд болгосноос хойш үр хүүхэд нь үргэлжлүүлэн авч явна. Бэлгийн багц нь эмэтгэйчүүдэд зориулсан сагсанд боосон цайны багц гээд сав баглаа боодол нь орчин үеийн шийдлээр хийж өөр өөр үнэлгээтэй болжээ.
Мөн “Загсгал” брэнд энэ жил БНХАУ-ын
ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулсан Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн экспод оролцож гадаадын хэрэглэгчдэд хүрч байсан юм. Мөн онцгой
үйлчилгээтэй даралт бууруулах цай, загийн лавай гэдэг ургамлаар үйлдвэрлэсэн
цай нь мөн л хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа юм.