СЭЛЭНГЭ: Сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр дэлхийн түвшинд үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-07 15:09:17

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээг танилцуулах явцад математикийн үзүүлэлтээр дэлхийн түвшинд үнэлэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр сургууль, Мандал сум.

 

Мөн байгалийн ухаанаар Мандал сумын ЕБ-ын 2-р сургууль хэмээн танилцуулсан байна.

 

PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээг өнгөрсөн 2022 оны 4 дүгээр сарын 26-29-ний өдөр зохион байгуулан явуулсан байна. Энэхүү олон улсын үнэлгээнд Сэлэнгэ аймгаас Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын 4 дүгээр сургууль, Шаамар, Баянгол сум, Ерөө сумын Бугант тосгоны ЕБС, Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургууль, “Билиг ДБ” хувийн сургууль нийт  7 сургууль сонгогдон оролцжээ.

 

Сонголтоор 15 настай, 9-11 дүгээр ангийн 192 сурагч шалгалтад хамрагдсан байна. Хүүхдүүд тус үнэлгээнд компьютер суурьтайгаар оролцсон аж. Дээрх үнэлгээний тайланг 1.5 жилийн хугацаанд боловсруулж, энэ сарын 6-ны өдөр судалгааны үр дүнг зарлаж, БШУЯ-наас шууд нэвтрүүлэн нийтэд мэдээллээ.

 

Энэхүү үр дүнгээр Монгол Улс 81 орноос Математик 47 дугаар байр, Унших чадвар 65 дугаар байр, Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Холбоотой мэдээ