АРХАНГАЙ: Батцэнгэл сумаас 40 эмэгтэй БНСУ-д гэрээгээр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-06 15:39:25

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. БНСУ-ын газар тариалан, хөдөө аж ауйн салбарт ажиллах улирлын чанартай ажилтныг Е8 визээр ажиллуулах хууль батлагдсан. Үүний хүрээнд 11 дүгээр сарын 13-ны өдөр БНСУ-ын Жолла мужийн Нажу хот Батцэнгэл сумтай гадаадын иргэдийг улирлын чанартай хөдөлмөр эрхлэгчээр илгээх гэрээ байгуулсан байна.


Е8 визээр ажиллах хүчний гол шалгуур нь тухайн орон нутагт 12 сараас дээш хугацаанд амьдарсан, газар тариалан эрхэлж байсан туршлагатай, бие бялдар эрүүл, солонгос хэлий анхан шатны мэдлэгтэй байх юм байна.


Е8 визээр ажиллах хүсэлтэй иргэд 25-38 насны эмэгтэй 35 хүн, 39-43 насны эмэгтэй 5 хүн, нийт 40 эмэгтэй байх аж.

Батцэнгэл сумын ЗДТГ-аас Нажу хотод гэрээгээр ажиллах хүсэлтэй эмэгтэйчүүдийг бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар гучаад иргэн бүртгүүлсэн ба гэр бүлтэй залуучууд байна. Тэд дараа жилийн гэрээт ажилтнуудын түүчээ болж явах учраас хариуцлагатайгаар ажиллаад ирэх үүрэг хүлээх юм. 

Холбоотой мэдээ