COP28: Уурхайн дохиоллын систем зохион бүтээсэн Оксфордын оюутнууд тэргүүн шагнал хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-04 10:02:34

ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /ВВС/. Дэлхийн хамгийн том асуудлуудын нэгийг шийдвэрлэх зорилготой шинэлэг төслийг санаачилсан оюутнууд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаас (COP28) шагнал хүртлээ.


Оксфордын Их сургуулийн багийн боловсруулсан уг төслийг COP28-ийн "Хүн төрөлхтний үлгэр жишээ санаачилга"-ын хүрээнд шалгаруулжээ. Тэдний зохион бүтээсэн “Digital Twins 4 Tailing Dams нь уурхайн гамшгаас урьдчилан сэргийлэх хиймэл дагуулын дохиоллын систем юм.


Эл төсөл нь Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухааны шийдлүүд төрөлд тэргүүн шагнал буюу 100 мянган долларын шагналыг хүртлээ.


Тус төслийн багийн ахлагч Баяраагийн Марал уул уурхай миний сэтгэлд үргэлж ойр байлаа. Би ашигт малтмалаар баялаг нөөцтэй орнуудын нэг болох Монголоос ирсэн. Сайн менежменттэй уул уурхай асар их өгөөж авчирдаг гэдгийг би мэднэ" хэмээн ярилаа.


"Гэхдээ би уул уурхайн сөрөг талыг ч бас мэднэ. Тийм ч учраас уул уурхайг илүү тогтвортой болгохын тулд энэ яриа хэлцэлд оролцож хувь нэмрээ оруулахыг үргэлж хүсдэг байсан" гэж Б.Марал нэмж хэлэв.


Ялагчдыг дэлхийн 108 орны Иел, Принстон, Кембриж, Харвард зэрэг 710 их сургуулиас ирүүлсэн 3000 гаруй төслөөс шалгаруулжээ.


Синтетик исгэгч, байгальд ээлтэй хуванцар болон хувирдаг далайн замаг зэрэг шинэлэг төслүүд бусад  төрөлд шагнал хүртсэн байна.

Холбоотой мэдээ