СЭЛЭНГЭ: Номын нөөцөө нэмэгдүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сурагчид зөвхөн сургалтын хөтөлбөрт заасан номын хүрээнд бус танин
мэдэхүйн олон чиглэлээр хичээлээс гадуур унших номын нөөцөө нэмэгдүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын
ЕБ-ын 4-р сургууль дээр Боловсролын ерөнхий газар “Монсудар паблишн”
ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй ”Ерөнхий боловсролын сургуулийн менежмент, номын
сангийн орчныг сайжруулах хамтын ажиллагааны хөтөлбөр” хэрэгжиж байгаа аж.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд
зохион байгуулсан ээлжит хичээлийн хөтөлбөрийн шалгаруулалтаар
тус сургууль эхний 5 байранд шалгарчээ.
Энэхүү амжилтаараа тус
сургуулийн номын сан зөөврийн номын сангийн 5 тавиур, 150 нэр төрлийн
750 ширхэг дэлхийн болон Монголын уран зохиолын сор бүтээлүүдийг шагнал
болгон гардан авсан байна.
Ингэснээр хүүхдүүд танин
мэдэхүйн олон чиглэлээр хичээлээс гадуур унших номтой болжээ.