СЭЛЭНГЭ: Ж.Хүслэн Европ тивийн аваргын мөнгөн медальтан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-28 14:20:46

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4-р сургуулийн 9г ангийн сурагч Ж.Хүслэн модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

 

Тэрбээр өсвөр үеийн охидын +70 кг жинд мөнгөн медаль авсан байна.

 

Ж.Хүслэн нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын дэд аварга зэрэг амжилтын эзэн юм.

 

Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй энэхүү тэмцээнд Монгол Улсаас өсвөр, насанд хүрэгчдийн таван жинд таван тамирчин оролцжээ.

 

Тэмцээнийг Бүгд Найрамдах Словак Улсын Брезно хотод энэ сарын 23-27-ны өдөр зохион байгуулсан байна.   

Холбоотой мэдээ