ОРХОН: Орон нутгийн төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр гэрэлтүүлгээ шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-17 16:17:25
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 17, /МОНЦАМЭ/. Энэ онд орон нутгийн төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын болон орон сууцны хороололд нийт 586 ширхэг гэрлийг суурилуулжээ.


Тухайлбал, гэр хорооллын алслагдсан баг болох Яргуйт, Эрдэнэ багт шинээр 235 ширхэг гэрэлтүүлэг хийж, Дэнж, Уртын гол, Баянбулаг, Наран  баг болон хотын төв доторх авто зам дагуух гэрэлтүүлгийг шинэчилжээ.


Мөн Жаргалант сумын таван байршилд, Баян-Өндөр сумын Даваат багт цамхагт гэрэлтүүлэг байршуулсэн байна. Ингэснээр гэр хорооллын гэрэлтүүлгийн асалт 82 хувь, авто зам дагуух гэрэлтүүлэг 96 хувьтай боллоо.

Холбоотой мэдээ