Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-21 13:41:17

Энэ хичээлийн жилд Баянхонгор аймагт нийт 29 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс бүрэн дунд сургууль 14, есөн жилийн сургууль 11, сургууль цэцэрлэгийн цогцолбор нэг, бага сургууль гурав байгаа аж. Мөн сургуулиудад 881 багш, нийт 16 мянга гаруй суралцагч суралцаж байна.

Өмнөх хичээлийн жилүүдэд бага суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжсэн бол энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Цөм хөтөлбөр ахлах ангиудад хэрэгжиж буй энэ хичээлийн жилээс нийт сурагч заавал судлах зүйл бий бөгөөд үүний зэрэгцээ тус бүр нэг чиглэлийг сонгох, мөн сонгон гүнзгийрүүлэх хөтөлбөрөөс 3-4 судлагдахууныг сонгож хичээллэх юм байна. Бүрэн дунд боловсролын агуулгыг кредитээр хэмжиж тооцох бөгөөд нэг кредитэд 43 цагийг тооцно. Суралцагч 35 цагийг танхимд судалж, 8 цагийг бищ даан гүйцэтгэх ажлаар тооцуулахаар болжээ.

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 37 цэцэрлэгт 5000 гаруй хүүхэд хамрагдан суралцаж байна.

                                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ