Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны төрсөн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-30 13:56:04

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Одоогоос 64 жилийн тэртээ буюу 1959 оны аравдугаар сарын 30-ны өдөр Спортын төв ордны 108 тоот өрөөнд Улаанбаатар хотын спортын сайн дурын нийгэмлэгүүдийн удирдах ажилтан, хөлбөмбөгчдийн төлөөлөл 120 орчим хүн оролцсон хурал болж, БНМАУ-ын хөлбөмбөгийн холбоо буюу одоогийн Монголын Хөлбөмбөгийн холбоог байгуулж, анхны даргаар Н.Лувсандоржийг, нарийн бичгийн даргаар Г.Банзрагчийг сонгосон түүхтэй ажээ.

 

Ингэж Хөлбөмбөгийн холбоо БНМАУ-ын спортын 13 дахь холбоо болж байгуулагдсан байна.

 

Үүнээс өмнө 1951 онд бокс, 1955 онд уулын спорт, 1957 онд мотоцикл, волейбол, шатар, ширээний теннис, 1958 онд буудлага, цана, радио спорт, 1959 онд дугуй, сур, хүнд атлетикийн холбоо байгуулагджээ.

Холбоотой мэдээ