Иж бүрэн тоглоомоор хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-21 12:16:41

Баянхонгор аймгийн иргэдийн хандив, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулагдсан Мазаалай цэцэрлэгийн хүүхдүүд шинэ тоглоом, багшийн хэрэглэгдэхүүнтэй боллоо.

Аймгийн ИТХ-д Бууцагаан сумаас сонгогдсон Ж.Алтанцэцэг, Тавдугаар багаас Б.Ууганцэцэгийн хамт тус эд зүйлсийг өчигдөр хүлээлгэн өгсөн байна.

Төлөөлөгч эмэгтэйчүүд Хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг Швейцарийн хөгжлийн агентлагийн зөвлөхөд хандсанааар тус цэцэрлэгийн нэг ангийг ийнхүү хүүхдийн иж бүрэн тоглоомоор хангаж байгаа ажээ.
Тус цэцэрлэгт 120 орчим хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд хүүхдийн тоглоом хичээлийн хэрэглэгдэхүүн дутагдалтай байдаг тухай эрхлэгч нь ярьж байсан. Аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, ая таатай боломжоор хангахад олон ажил хийхээр төлөвлөжээ.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ