ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-21 09:24:20

Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, "БНЭУ-ын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн байгууламжид 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө зэвсэгт этгээдүүд балмад халдлага үйлдсэний уршгаар цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна.

Амь үрэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх ялдамд террорист ажиллагаа нь тус бүс нутгийн тогтвортой байдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүчин чармайлтанд саад учруулах ёсгүй гэж Монгол Улс үзэж байна" гэжээ.

Холбоотой мэдээ