Хоёр улсын хоорондын экспортын боломжийн талаар ярилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын удирдлагууд Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковтой албан уулзалт хийлээ.
Элчин сайд А.Н.Евсиков,
Орос, Монгол хоёр улс урт хугацааны хамтын ажиллагаатай хэдий ч худалдаан дээр
ахиц дэвшил гарахгүй байгаа нь сүүлийн 2 жил цар тахал гарсантай холбоотой.
Манай улсын хувьд Монголоос хайлуур жонш, шингэн хүнс гэхээсээ илүү хөнгөн
үйлдвэр, ХАА салбарын ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг
экспортлох сонирхолтой байна.
Экспорт импортын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд
хүргэхийн тулд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хилийн боомтуудаар дамжуулан борлуулах, цахим
худалдааг хөгжүүлэн хамтран ажиллах боломжтойг хэлэв. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ 3 улсын хооронд хамтарсан
төслүүдийг хэрэгжүүлэх нь экспорт,
импорт хөгжихөд илүү түлхэц болно гэдгийг онцоллоо.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч
Д.Энхтүвшин, хоёр
орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд ХАҮТ-ын хамтын ажиллагаа чухал үүрэг
гүйцэтгэдэг. Монгол Улсын эдийн засгийн 90 гаруй хувийг уул уурхайн
салбар эзэлж байна. Бизнесийнхэн бараа бүтээгдэхүүнээ ОХУ руу шууд гаргахад
татварын хувьд өндөр тул хангалттай сайн экспортолж
чаддаггүй.
ОХУ-аас ХАА-н
гаралтай бараа бүтээгдэхүүний экпортын татварын хувьд нааштай хандаж байгаад
талархан, бизнес эрхлэгчид зах зээлийн эрэлтэд нийцсэн бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд маркетинг, борлуулалт, хөгжүүлэлт, санхүүгийн зөв механизм чухал
гэдгийг онцлов. Мөн Худалдаа, аж
үйлдвэрийн Танхим нь хоёр улсын бизнесийн харилцааг идэвхжүүлж,
худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гарган
ажиллана гэдгийг
хэллээ.
Уулзалтын үеэр энэ сарын 24-нд ОХУ-ын Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Монголд Эрхүү мужийн аж ахуйн нэгжүүдийн бизнес аялал, уулзалт зохион байгуулахаар болсон талаар мэдээллээ. Энд Эрхүү мужийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, өндөгний экспорт, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, талх нарийн боовны үйлдвэрлэл, оёдлын чиглэлийн 13 компанийн 20 гаруй бизнес эрхлэгч оролцох аж.