ХЭНТИЙ: “Байгаагаа нэгэндээ” сайн үйлсийн аяныг өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-06 12:11:58

Чингис /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын хувиараа бизнес эрхлэгч залуучууд болох Д.Эрдэнэболд, Б.Жамъяан нар хичээлийн шинэ жилийг угтаж “Байгаагаа нэгэндээ” сайн үйлсийн аяныг өрнүүллээ.


Тодруулбал, тэд гудамжаар явж буй 30 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, шинэ гутал, хувцаснуудыг бэлэглэж, хоёр хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг гардуулан өгчээ.


Тэдний энэхүү санаачилсан ажлыг Хэнтий аймаг дахь Номин супермаркетын ажилтнууд, зүүн бүсийн Эвт худалдааны төвийн бизнес эрхлэгчид, хувь хүмүүс дэмжиж бэлэн мөнгө, эд материалын тусламж үзүүлсэн байна.


"Хичээлийн шинэ жил эхлэх бүрд хүүхэд бүхэн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаа бэлддэг. Тиймээс бэлдэж чадаагүй болон бэлдэх гэж буй дүү нартаа бага ч гэсэн нэмэр болох үүднээс уг сайн үйлсийн аяныг санаачилсан" хэмээн залуус ярьж байлаа.

Холбоотой мэдээ