НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд дэмжлэг үзүүлэх Зөвлөх зөвлөлийг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-16 13:19:11

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөх зөвлөлийг өнөөдөр зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Дээрх зөвлөлийг НИТХ-ын  даргаар ажиллаж байсан  ажлын дадлага туршлагатай  хүмүүсээр бүрдүүлж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг  тодорхойлохдоо шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан, салбартаа тэргүүлэгч эрдэмтдийн санал санаачлагыг  сонсох боломж бүрдэнэ хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй онцлов.

Зөвлөлд НИТХ-ын дарга асан Ж.Ядамсүрэн, Ц.Баасанжав, Т.Билэгт, Н.Болормаа болон Г.Мөнхбаяр, Д. Баттулга нар багтаж байгаа юм. Харин Зөвлөх зөвлөлийн нарийн бичгийн даргаар Г. Маналжавыг сонгожээ. Тэрбээр 12 жил  НИТХ -ын   нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ