Дипломат уулзалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-15 10:06:52

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам “Глоб Интернэшнл Төв” ТББ-тай хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх дипломат уулзалтыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ЭСЯ-ны хурлын танхимд зохион байгуулав.

Тус уулзалтанд Швейцар, Бельги, Норвеги, Нидерланд, Финланд, Австри, Польш, Эстон, Латви, Литва, Хорват, Румын, Дани, Киргиз зэрэг улсын ЭСЯ-дын төлөөлөгч болон Европын холбоо, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, “Глоб Интернэшнл Төв” болон Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл оролцов.

Уулзалтыг нээж  ЭСЯ-ны Элчин зөвлөх Т.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Роберт Паруа нар үг хэлсэн бөгөөд “Глоб Интернэшнл Төв”-ийн тэргүүн Х.Наранжаргал Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг (UPR)-ийн Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зөвлөмж болон тэдгээрийн хэрэгжилтийн талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 оны 5 дугаар сард Женев хотноо Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар найман зөвлөмж өгсөн. Монгол Улсын Засгийн газар 2015 оны 9 дүгээр сард эдгээр зөвлөмжийг хүлээн авсан юм.

Холбоотой мэдээ