Нялхсын эндэгдэл нэмэгдсээр 63 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-15 00:24:35

Хөвсгөл аймагт нялхсын эндэгдэл энэ оны эхний 8 сард 63 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 тохиолдол буюу 40 хувиар өссөн байна.

Нялхсын эндэгдлийн 47,6 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа бөгөөд нийт эндэгдлийн 58 тохиолдол буюу 92,1 хувь нь эмнэлэгт эндсэн байна. Иймээс Эрүүл мэнд спортын яамнаас эмч солилцоо арга хэмжээг хэрэгжүүлж Хөвсгөл аймагт Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Хаш-Эрдэнэ, Гранд мед эмнэлэгийн хүүхдийн эмч Гэрэлмаа нарыг нэг сарын хугацаатай ажиллууулж байгаа гэнэ.

Мэргэжлийн эмч нар  орон нутгийн эмч нарт сургалт явуулж зөвлөн туслах мэргэжил арга зүйгээр хангах ба хүүхдийн эндэгдэлд судалгаа хийж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ