Боксын спортод амжилт гаргаж яваа тамирчдаа аймгийн дарга хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-14 18:53:02

Хэдийгээр улс, аймаг маань санхүүгийн хүндрэлтэй байгаа ч амжилт гаргасан хүүхэд та нарыгаа чадах чинээгээрээ дэмжинэ, тусална гэдгээ аймгийн дарга хэллээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Б.Нарантуяа нар өнөөдөр Хүүхдийн спортын их наадмын боксын төрөлд алтан медаль хүртсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 1-р сургуулийн 12д ангийн сурагч, спортын мастер Д.Хонгорзул, хүрэл медаль хүртсэн Жавхлант сумын ЕББД сургуулийн 11-р ангийн сурагч, спортын мастер Т.Есүгэн нарыг дасгалжуулагч багш, спортын мастер Г.Ганхуягийн хамт хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн дарга олон улсын тэмцээнд амжилттай оролцож, аймаг орныхоо нэрийг дуурсгасан хүүхдүүдэд баяр хүргэхийн яламд цаашдаа улам их амжилт гаргаж дэлхийн дэвжээнд монгол улсынхаа төрийн далбааг мандуулахыг хүслээ. Тэрээр өөрөө Олимпийн мөнгөн медальт Д.Оюунболд агсны шавь байснаа энэ өдөр дурссан юм. Тамирчин хүний алдар хямд ирдэггүйг өөрөө мэдэх учраас та нарыгаа урлагийнхаа хүмүүсийг дэмжинэ гэлээ. Ялангуяа хүүхдүүдээ маш сайн дэмжинэ гэдгээ аймгийн дарга амалсан. Тэрээр удахгүй ОХУ-ын Чит мужид болох Олон улсын тэмцээнд оролцох боксчдын зардлыг нь шийдвэрлэж өглөө. Мөн урам хайрлаж, амжилт хүсээд хоёр тамирчин охинд мөнгөн шагнал гардуулсан юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ