Шатрын тэмцээн зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2016-09-14 15:15:49

Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын /ДБҮЭГ/ 65 жилийн ойн баярын шатрын тэмцээнийг Монголын Шатрын холбоотой хамтран Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны Анхны тэргүүн сайд Чин Ван М.Ханддоржийн өргөөнд зохион байгууллаа.

Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд ГХЯ-ны ДБҮЭГ-ын Захирал О.Заяамандах, Дэд захирал А.Сүхбалт, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Баянмонгол болон Монголын Шатрын Холбооны төлөөллүүд оролцов. Уг тэмцээнд ГХЯ, ГАЯ, ДБҮЭГ-ын албаны ахмад, залуу, өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорьж, 1-р байрт Ж.Цэнд, 2-р байрт Х.Дорж, 3-р байрт Б.Батширэм, Өсвөрийн шатарчдын 1-р байрт Ц.Буянтогтох, 2-р байрт С.Билгүүн 3-р байрт Э.Будхүү нар тус тус шалгарлаа. Энэхүү тэмцээн нь ГХЯ-ны Дипломат Байгууллагын Үйлчилгээ Эрхлэх Газрын болон Монголын шатрын холбооны хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаараа онцлог юм.

Холбоотой мэдээ