Булганыхан 50 мянган тонн ургац хураана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-13 21:39:42

Булган аймагт ургац хураалт эхлээд одоогоор ямар нэгэн хүндрэлгүй хэвийн үргэлжилж байна. Тус аймаг энэ намар 45 мянган тн ургац хураан авах төлөвлөгөөтэй боловч 50 мянган тн-г авах зорилготой ажиллаж байна.  

Өнөөдрийн байдлаар 1995 га-г ангилан хадаж, нийт 1854 га талбайн ургацыг хураан аваад байгаагаас төмс хүнсний ногоо 800 орчим тн, 56 тн тэжээлийн ургамал хураагаад байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургац хураалтанд зориулж 50 хувийн урьдчилгаатай шатахууны тусламж үзүүлж байгаа.

Өнгөрсөн  хавар 37364 га талбайд тариалалт хийснээс 34800 орчим га-д буудай, 28 га-д арвай, 200 га-д овьёос, 3 га-д бог будаа, хөх тариа 32 га-д, 193 га-д ногоон тэжээл, 1457 га-д тосны ургамал, 430 га орчимд төмс тариалжээ.

П.Батням

Холбоотой мэдээ