Сайд Ц.Мөнх-Оргил Нью-Йорк хотноо ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-13 16:32:32

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 19-25-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллана.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд болох НҮБ-аас баталсан Хөгжих эрхийн асуудлаарх Тунхаглалын 30 жилийн ойд зориулсан Ерөнхий Ассамблейн өндөр түвшний хуралдаан, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаарх Сайд нарын 7 дугаар уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн өндөр түвшний уулзалт зэрэг арга хэмжээнүүдэд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм.

Сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 20 гаруй орны Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ