НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-08 15:43:37

Нью-Йорк хотноо 2016 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийг баталлаа.

Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлэв. Тэрээр НҮБ-ын Хүн амын сангийн Монголд хэрэгжүүлсэн өмнөх таван хөтөлбөр нь манай улсын эмэгтэйчүүд, охид, хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, эрхийг хамгаалах болон хүн амын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаан дурдаад, 2017-2021 онд хэрэгжүүлэх Орны хөтөлбөрт тусгасан өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжиж, эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийг чадавхижуулах чиглэлүүд нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилтуудтай бүрэн нийцэж байгааг  цохон тэмдэглэсэн байна.

Уг хуралдаанаар Ази, Номхон далайн бүс нутгаас манай улсаас гадна Бангладеш, БНАСАУ, БНАЛАУ, Иран, Тайланд, Вьетнам улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрүүдийг мөн баталсан байна.

Холбоотой мэдээ