Ерөөгийн төмөр бетонон гүүрийг 4,5 тэрбум төгрөгөөр барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-08 15:33:03

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө гол дээрх 272.7 метр урттай нэг том, хоёр жижиг шинэ төмөр бетон гүүрийн ажил дуусч Улсын комисс хүлээн авчээ.

Тус гүүрийг Улаанбаатар хотын “Ган гүүр, ХХК, “ЗЗБ” ХХК-тай хамтран түншлэлийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн байна. Улсын төсвийн 4 тэрбум 526 сая гаруй төгрөгөөр боссон эл гүүрийн ажил дуусч өнгөрсөн сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авчээ.

Энэхүү гүүрийн бүтээн байгуулалтын ажил 2015 оны 8-р сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд 1.4 км хайрган хучилттай авто замын хамт хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү Ерөө чиглэлийн зорчигчдын хүсэн хүлээж байсан гүүр ашиглалтад орлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ