Ногоон хөгжлийн асуудлаар Азийн эрдэмтэд Улаанбаатарт чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-07 22:37:23

Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 9 дүгээр сарын 7–8-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна.

Азийн бүсийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ, Балба Улс, Бангладеш Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Турк Улсын  60 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэн оролцож байна.

Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо нь Ази, Австрали тивийн 30 гаруй орны 34 шинжлэх ухаан, технологийн академи, нийгэмлэгүүдийг эгнээндээ багтаасан байгууллага юм.

Холбоотой мэдээ